УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 60 настай золголоо.
Тэрбээр төрсөн өдрөө Тусгаар тогтнолын ордонд ойр дотныхонтойгоо нижгэр
тэмдэглэж, тайлан тоглолтоо ч хийжээ. УИХ-д долоон удаа улиран сонгогдож, өвөрхангайчуудыг
парламентад төлөөлж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан МАН-ын ахмад,
туршлагатай улстөрчийн нэг. Түүний төрсөн өдрийн цэнгүүний нэр нь \”60 уран
бүтээлийн үдэшлэг” байлаа. Д.Лүндээжанцангийн төрсөн өдрийн баярт намын нөхөд болон
ойр дотны хүмүүс нь оролцсон байна.
Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн, хуульч
гэдгээс гадна яруу найрагч, уран бүтээлч гэдгийг нь мэдэх хүмүүс цөөхөн.
Түүний зохисон олон сайхан дуунууд хит болж байсан. Тухайлбал, ханьдаа зориулсан \”Зангаараа амраг” дуу нь одоо
ч хит хэвээрээ
байгаа билээ.