Монгол улсын СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж байгаа. Одоогоор түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд 74 настай сэтгүүлч Б.Дашзэвэгийг 2017.10.27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорьсон. Өчигдөр түүнийг цагдан хорих хугацаа дууссан бөгөөд прокурорын байгууллагаас дахин нэг сар баривчлах саналаа шүүхэд ирүүлсэн мэдээлэл байна. Харин баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар хорих шийдвэрийг гаргажээ
Ж.Бат