Энэ сарын 27-ны өдөр Налайх дүүргийн гуравдугаар хороо, Хонхорын уурхайн эдэлбэр газарт гурван уурхайчин угаарын хийд цохиулан ухаан алдсан дуудлага иржээ.Уг дуудлагын дагуу тус ОБЕГ газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 12 алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, дээрх гурван иргэнийг аварсан байна. Налайх дүүргийн иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн Э /41 настай, эрэгтэй/, иргэн А /50 настай, эрэгтэй/ нар угаарын хийд хордсон байсан аж. Тэднийг уурхайн гүнээс гаргасны дараа Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байна. Улмаар иргэдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ.