Хоёрдугаар
сараас хойш хүлээгдээд байсан жолоочийн үнэмлэх хэвлэлтээс
гарчээ. Жолоочийн үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал
ахиулах зэргээр шинээр үнэмлэх авах гэсэн 100 мянга гаруй иргэний материал
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд ирээд байсан юм.
Тэгвэл жолоочийн үнэмлэх хэвлэлтээс гарч, өнөөдрөөс эхлэн иргэдэд
тарааж байна.2014 оноос хойш жолоочийн үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн
нууцад хамаарагдахгүй болсон. Тиймээс нээлттэй тендер зарлаж шалгарсан компани
нь үнэмлэхийг хэвлүүлдэг болсон байна.