Өчигдөр дулааны шугамын
хоолойд хоёр хүн амиа алдсан байна. Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11
дүгээр хороонд дулааны шугамын худагт цогцос байна гаргаж өгнө үү гэх дуудлага
иргэнээс ирсэн байна. Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж ажиллажээ.
Улмаар дулааны шугамын
хоойлойд түлэгдэж нас барсан нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй хоёр эмэгтэй
хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.Тус хэргийг
Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.