Японы
Сүмогийн Холбоонд чиглэл, зөвлөмж өгдөг Ёкозунагийн зөвлөл энэ сарын
27-ны өдөр хуралдаж, доод зиндааны бөхийг зодож бэртээсэн
Харумафүжид \”онцгой хатуу хариуцлага” тооцох хэрэгтэй гэсэн дүгнэлт
гаргасан байна.\”Сүмод
үлэмж хэмжээний хохирол учруулж, үзэгч дэмжигчдийн урмыг хугалсан гэж дүгнэлээ”
хэмээн тус зөвлөлийн дарга Масато Китамура сэтгүүлчдэд ярьжээ. Энэ тохиолдолд
Харумафүжид оноох шийтгэл нь зодог тайлуулах, тэмцээнүүдэд оролцох эрхийг нь
хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийн аль нэг байх гэнэ.
Ёкозунагийн
зөвлөл нь сүмогийн их аваргуудтай холбоотой бүх асуудлаар зөвлөмж гаргаж,
Сүмогийн Холбооны шийдвэрт нөлөөлдөг онцгой эрхтэй байгууллага юм. Хэнд ёкозуна
цол олгохыг хүртэл тэд шийддэг. 2010 онд энэхүү зөвлөлийн санал болгосноор Монголоос төрсөн анхны ёкозуна
Асашорюүд зодог тайлуулах шийтгэл оноож байсан юм.
Харин мэргэжлийн
сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн
тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр
Японы сүмогийн холбоонд хүргэж өгнө гэжээ.
Нутаг нэгт монгол сүмочийг зодож,
танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг
сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайлахаар шийдсэн
гэж Киодо агентлаг мэдээллээ.