\”НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, БНАСАУ
ээлжит пуужин харвасантай холбогдуулан яаралтай хуралдахаар боллоо. Хурлыг лхагва
гаригт Нью-Йоркийн цагаар 16:30-д болно\” гэж ТАСС мэдээллээ.
Яаралтай хуралдах саналыг АНУ, Япон, Өмнөд Солонгосын зүгээс
гаргасан гэж НҮБ-ын дэргэдэх Италийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Арван нэгдүгээр сарын 28-нд Хойд Солонгос тив алгасан нисэх баллистик пуужин харважээ.
Гэвч зарим
мэдээллээр БНАСАУ гурван пуужин нэг дор харвасан байна гэжээ. Харин Японы Батлан
хамгаалах яамны пуужин 1000 км орчим нисээд
Амори мужаас 250 км-ийн зайнд унасан гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс
Тиллерсон БНАСАУ-ын эргэн тойронд байгаа хямралыг дипломат алхамаар шийдвэрлэхийг
уриаллаа.
Ц.Пүүжээ