АНУ-ын Нью-Йорк хотод террорист халдлага үйлдсэн Узбекистан гаралтай Сайфулло
Саипов өөрийн гэм буруугаа хүлээхээс татгалзсан талаар Риа Новости агентлаг
мэдээллээ. Энэ талаар Нью-Йорк хотын Прокурорын газрын төлөөлөгч өнөөдөр
мэдэгдсэн байна. Түүний дараагийн шүүх хурал ирэх оны 1-р сарын 23-нд болох
бөгөөд түүнд 8 хүний амь насыг бүрэлгэж, 12 удаа гэмт халдлага үйлдэхийг
завдсан хэргээр 22 зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм байна. Хэрвээ Сайфулло Саипов
гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдох эсвэл цаазаар авхуулах ял сонсох
ажээ. Өнгөрсөн 10-р сарын 31-нд Нью-Йорк хотод Узбекистан гаралтай Сайфулло
Саипов гэгч нь унадаг дугуйн зам дээгүүр ачааны машинаар энгийн номхон иргэд
рүү дайрч халдлага үйлдэн 8 хүний амь насыг бусниулсан гэмт хэрэг үйлдсэн юм.