Энэ жилээс анх удаа
спортыг дэмжих сангийн санхүүжилт болон төрийн дэмжлэгтэй БСШУСЯ, Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар,Допингийн эсрэг үндэсний төв хамтран \”Допингийн эсрэг үндэсний хяналт” төсөл
хэрэгжүүлж эхэлжээ.
Уг төслийн хүрээнд үндэсний шигшээ багийн тамирчдаас допингийн шинжилгээг
гэнэтийн байдлаар авч байгаа юм байна. Шинжилгээнд чөлөөт бөх,
бокс, жүдо, хүндийн өргөлт, цана, тэшүүр, биатлон болон пара цанын тамирчид
хамрагджээ. Мөн үндэсний бөхийн тамирчдаас ч допингийн
шинжилгээг авах гэнэ. БТСГ-аас долоо хоног бүрийн лхагва гарагт Үндэсний шигшээ
багийн тамирчид, дасгалжуулагч нарт энэ талын зөвлөгөөг өгсөөр байгаа аж.
\”Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 73 хоногийн хугацаа үлдээд байгаа
энэ үед допингийн дуулианд ОХУ-ын зарим тамирчид багтаж, БНСУ-ыг зорих эрхгүй
болоод байгаа билээ.
Манай улсын хувьд одоогийн байдлаар тэмцээний гадуурх шинжилгээг спортын найман
төрлөөр 85 тамирчнаас авч сорилын дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн
баталгаат лабораторид явуулсан байна.
Энэ жилээс хэрэгжиж буй уг төслийн хүрээнд тамирчид, багш дасгалжуулагч, спорт
холбоодод шаардлагатай ном, товхимолыг бэлтгэн өгөөд байгаа юм байна. Төслөөр
Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартыг тохимол болгон хэвлүүлжээ.
Мөн допингийн шинжилгээ өгөх зааварчилгааг нарийн гаргаж, тамирчдад зөвлөгөөг
өгч байна.