Венесуэлийн
Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийнх нь улс төрийн өрсөлдөгчид өөрийг нь \”дарангуйлагч”
хэмээн нэрлэж байгааг эсэргүүуцэж мэдэгдэл гаргажээ. Тэрээр Венесуэлийн газрын
тосны салбарын мэргэжилтнүүдтэй уулзах үеэрээ \”Бид бол эрх чөлөө, ардчилалын
баталгаа, би бол ардчилалын билэг тэмдэг”, намайг болон Уго Чавесийг тэд
дарангуйлагч гэж нэрлэдэг байсан, бид хэзээ ч дарангуйлагчид байгаагүй, учир нь
бид өнгөрсөн зуунд Венесуэлийг удирдаж байсан хөрөнгөтнүүдийн эсрэг тэмцэлд
боссон жирийн ард түмний эгнээнээс төрөн гарсан тэмцэгчид”гэж хэлсэн байна. Түүний
бодлоор хөрөнгөтнүүд өнөө үед ч Венесуэлийн ард түмний эсрэг \”эдийн засгийн
дайн” хийж байгаа ажээ. Венесуэлийн Дээд Шүүхээс Ерөнхийлөгч Николас Мадурогийн
бүрэн эрхийг нэмэгдүүлж, парламентын эрх мэдлийг багасгах шийдвэр гаргасантай
холбогдуулан энэ оны 4-р сараас эхлэн тус улсад нийгэм эдийн засгийн ноцтой
хямрал нүүрлэсэн бөгөөд зохион байгуулалттай сөрөг хүчнийхэн тус улсын Засгийн
газрын эсрэг олон сарын турш эсэргүүцэл үзүүлж, үймээн самуун дэгдээн түүний үр
дүнд 120 хүн амь үрэгдэж, олон мянган хүн хүндээр гэмтэж бэртсэн юм.
Ж.Батдорж