Италийн шүүх тус улсын хамгийн том мафийн бүлэглэл болох \”Коза ностра”-ийн
толгойлогч \”Тото” Риинагийн хүүд албадан ажил хийлгэх шийтгэл оногдуулжээ. Италийн La Repubblica сонины
мэдээлснээр тус улсын цагдаагийн газар мафийн толгойлогч Тото Риинагийн хүү Жузеппе
Сальваторе Риинаг нийгэмд онц аюултай этгээдэд тооцдог бөгөөд түүнийг хар
тамхины наймаачидтай холбоотой хэмээн сэжиглэдэг юм байна. Тэрээр мөн шөнийн
цагаар гэр орноосоо гарахгүй гэсэн амлалт үүргээ зөрчиж байсан нь шалгалтын
явцад тогтоогдсон байна. Жузеппе Сальваторе Риина нь өмнө нь гэмт бүлэглэлтэй
холбоотой гэсэн үндэслэлээр 9 жил шоронд сууж байсан бөгөөд түүний эцэг Италийн
мафийн бүх толгойлогчдийн босс Сальваторе \”Тото” Риина нь өнгөрсөн долоо хоногт
87 насандаа шоронд нас барсан ажээ. Тэрээр маш олон захиалгат аллага зохион
байгуулсан хэргээр Италийн шүүхээс бүх насаараа хоригдох ял авсан байхдаа
ийнхүү нас барсан юм байна.
Ж.Батдорж