Налайх дүүргийн
гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, хууль зүйн туслалцааны төв хамтран
12 дугаар ангийн сурагчдын дунд \”Би хуульч болно” аяныг зохион байгуулж байна. Аянаар
дамжуулж сурагчдад хууль эрх зүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн
онцлогийг тайлбарлан таниулж байгаа юм. Мөн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ
сонгоход нь тус болох зорилготой юм.