Сэрүү орохоор иргэд нийтийн эзэмшлийн зам талбай дээр түлээ, нүүрс
жижиглэнгээр зарах нь нэмэгддэг. Энэ асуудал хотын өнгө үзэмжээс эхлээд зохион
байгуулалт муутай гээд сөрөг талууд их бий. Налайх дүүрэгт ч ийм асуудал байдаг.
2015 оноос дүүргийн иргэд ил задгай худалдаалж буй түлээ, нүүрсийг нэг цэгт
төвлөрүүлж өгнө үү гэсэн саналыг хөндөж ярих болсон байна. Ингээд 2017 оны 10
дугаар сард уг асуудлыг шийдвэрлэж, түлээ, нүүрс зарах зориулалттай нэгдсэн
цэгийг байгуулжээ.
Гэвч жижиглэн худалдаа хийж байгаа иргэд уг шийдвэрт бухимдалтай хандаж
байгаа аж. Учир нь Өвөршандын зам дагуух уг байршил нь ил салхи ихтай, худалдаа
хийхэд хүндрэлтэй байгаа гэдгийг хэлэх болсон байна.
Ер нь нэгдсэн цэгт бус нийтийн эзэмшлийн талбайд дур зоргоороо худалдаа
хийх хүсэлтэй байгаа аж. Мөн иргэд гэрийнхээ ойр орчмоос түлээ, нүүрсээ авдаг
байсан бол нэгдсэн цэг рүү шилжсэнээр худалдан авалт буурсан гэж борлуулагчид
тайлбарлаж байна.