Ирэх сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооны
энэ оны сүүлийн тэмцээн \”Токиогийн Их дуулга\” болно. Манай баг тамирчид өчигдөр Япон улсыг зорилоо. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй
10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцох юм.
Эрэгтэй тамирчдын бүрэлдэхүүнд Д.Амартүвшин(-60),
Г.Болдбаатар(-60), Д.Төмөрхүлэг(-66), Д.Алтансүх(-66), Г.Одбаяр(-73),
С.Баяртүвшин(-73), О.Ууганбаатар(-81), Н.Дагвасүрэн(-81), Н.Түвшинбаяр(+100),
Б.Тэмүүлэн(+100)нар багтжээ. Эмэгтэй тамирчдын хувьд М.Уранцэцэг(-48),
Б.Хорлоо(-48), Ч.Аззаяа(-52), Л.Энхрийлэн(-57), Б.Мөнгөнчимэг(-63),
Ц.Цэрэннадмид(-63)нар хүч үзэх юм байна.