Нийслэлд
үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлууд гэмт хэргийн үүр уурхай болж байна.
Эхлээд хэдэн жишээ дурдьяа. 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр\”Очир”
төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан. Өнгөрсөн жил гэхэд л 32 настай
эмэгтэй зочид буудалд нас барсан. 2015 онд их сургуулийн хоёр оюутан зочид буудалд өөрсдийгөө
боомилж нас барсан хэрэг гарч байлаа. Нялх үрээ хүртэл зочид буудлын өрөөнд
хаяж байсан жигшүүртэй хэргийг бид одоо ч мартаагүй. Мөн биеэ үнэлж байсан хэргүүд нэлээдгүй гарч байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйн автобусны буудал, Улаанбаатар зочид буудал,
Саппорогийн автобусны буудал зэрэг газруудад биеэ үнэлэгч нар олноор
байдаг бөгөөд өөрсөө байрлаж биеэ
үнэлдэг зочид буудлуудтай юм гэнэ. Манай
улсад 1990 оноос бие үнэлэгчид бий болж эхэлсэн бөгөөд дээр
дурдсан гурван газар эрвээхэйнүүд эзэн суужээ.
Биеэ үнэлэгчдийг орон байраар хангасан
тохиолдол 200-300 торгоно
үнэлж мөнгө олдог. Охидын биеийг үнэлүүлж, зуучилдаг хүмүүс
байдаг. Зарим буудлууд биеэ
үнэлэгчид, таксины жолооч нартай гэрээ байгуулан ажилладаг гэдгийг эх сурвалжууд
хэлж байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн НХЖХГ-ын дарга
цагдаагийн хошууч А.Гэрэлт –Эрдэнэ \”Саппоро орчимд 86 эмэгтэй биеэ
үнэлдэг. Тэдэнд хяналт тавиад ажиллаж байна. Эдгээр
эмэгтэйчүүд байнгын байдаг биш явуулын байдалтай байдаг. Харин
байнгын байдаг 20-30 бүртгэлтэй эмэгтэй байгаа. Насны хувьд 16-48
насны эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа байгаа. Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 4.2 бие
үнэлэхийг хориглон, тээврийн хэрэгсэл болон орон байраар хангахыг хориглоно
гээд заачихсан байгаа.Хэрэв биеэ үнэлэгчдийг орон байраар хангасан
тохиолдол Хөдөлмөрийн хөлсний хэмжээг 200-300 торгох, эсвэл 5 жил хорих гэсэн
хуулийн заалт байгаа” гэлээ.
Биеэ үнэлэгчид Тэмбүү, ДОХ болон
бусад бэлгийн замын өвчнийг авахмагадал өндөр байдаг
Харин
сүүлийн үед бага насны охид биеэ үнэлэх нь нэмэгдэж байна. Ихэвчлэн 15-21 насны
охид биеэ үнэлж байна гэдгийн эх сурвалжууд мэдээллээ. Баянзүрх дүүргийн
Цагдаагийн хэлтэс ахлах байцаагч Г.Чинбат \”Хөдөө аж ахуйн
автобусны буудал дээр бие үнэлдэг 35 эмэгтэй байгаа. Насны хувьд 18-40 насны эмэгтэйчүүд. Тэд эрхэлсэн тодорхой ажилгүй
байна” гэлээ.
Харин ХӨСҮТ–ийн ДОХ, БЗДХ-ын тандалт
судалгааны албаны дарга. Ж.Даваалхам \”Биеэ үнэлэгчдийн 29,2 хувь
буюу судалгаанд хамрагдсан гурван бие үнэлэгчийн
нэгэн тэмбүү өвчтэй болох тогтоогдсон байгаа. Одоогийн байдлаар
манай улсад ДОХ–ын халдвартай 217 бүртгэгдсэн. Үүнээс 20 хувь эмэгтэйчүүд. Биеэ
үнэлэгчид Тэмбүү, ДОХ болон бусад бэлгийн замын өвчнийг
авах магадал өндөр байдаг” гэв.
Тэгвэл энэхүү биеэ үнэлэх үйл ажиллагааг дэн буудал нэртэй газрууд зохион байгуулж, орон байраар хангаж, садар самуунтай тэмцэх хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Нийслэлд өнөөдрийн
байдлаар зөвшөөрөлгүй, стандарт хангаагүй хэчнээн буудал үйл ажиллагаа явуулдаг
вэ гэдгийг нарийвчлан гаргасан тоон баримт байхгүй
байна. Хамгийн сүүлд буюу
2014 оны арваннэгдүгээр сард нийслэлийн аялал жуулчлалын газраас
шалгалт явуулж тоон мэдээг нэгтгэн гаргаж байжээ. Энэ шалгалтын явцад 102 зочид
буудал зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэсэн тоон мэдээлэл байна. Тухайн үедээ зөвшөөрөлгүй
зочид буудлуудыг цахилгаан, ус, дулаанаар хангахгүй байх шийдвэрийг нийслэлээс
гаргаж байсан ч ажил хэрэг болсон эсэх талаар мэдээлэл огтхон ч алга. Ер нь бол
Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа элдэв зочид буудлын тоо жилээс жилд
нэмэгдэж, тэр хэрээр зочид буудалд гарах гэмт хэргийн тоо өссөөр байгаа гэхэд
буруудахгүй. Иймээс
Садар
самуунтай тэмцэх тухай хуулийг зөрчиж буй зочид буудлуудыг цэгцлэх цаг болжээ.
Н.Алтанцэцэг