ХБНГУ-ын Доод Саксони мужийн Целле хотын шүүх Дэлхийн 2-р дайны үеийн үхлийн
хорих лагериудын нэг Освенцимд нягтлан бодогчийн ажил хийж байсан өдгөө 96
настай Оскар Гренингд 4 жилийн хорих ял оногдууллаа. Энэ талаар Spiegel сэтгүүлд мэдээлжээ. 2015 оны 7 сард шүүхээс
Оскар Гренингийг өөрийн шууд оролцоогүйгээр 300 мянган хүний амь насыг хорооход
оролцсон хэмээн буруутгасан байна. Түүний өмгөөлөгчид Оскар Гренингийг эрүүл
мэндийн шалтгаанаас үүдэн шоронд ял эдлэх боломжгүй хэмээн шүүхэд давж заалдсан
ч шүүхээс шоронд түүний эрүүл мэндийг
анхаарах болно гэж үзээд уг шийтгэлийг оноожээ. Оскар Гренинг нь 1942-1945 оны хооронд Освенцимд нягтлан бодогчийн ажил
хийж байсан бөгөөд тэрээр уг хорих лагерьт ирж байсан хүмүүсийн мөнгө, үнэт зүйлсийг
хураан авч Берлин рүү илгээдэг байсан ажээ. Үхлийн хорих лагерь Освенцим нь
Польшийн Краков хотоос 60 км-ийн зайтай оршдог бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үед уг хорих лагерьт
1.4 сая хүн амь үрэгдсэнээс 1 сая гаруй нь еврей хүмүүс байсан байна. Өдгөө уг
хорих лагерь жирийн хүмүүсийн орж үзэх боломжтой музей болсон ажээ.
Ж.Батдорж