UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас Цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүргээ гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-нд эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар \”Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа.