Өнөөдрөөс эхлэн БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын хуульд нэгэн өөрчлөлт орж байна. Энэ нь тус улсад хөдөлмөр эрхлэх виз болох Е-9 мэргэшлийн бус гэрээт ажилчин, Е-10 далайд хөдөлмөр эрхлэх ангиллаар удаан хугацаагаар ажиллаж байгаа гадаад ажилчин таван жилээс дээш хугацаанд оршин суусан нь тогтоогдвол дахин виз олгохгүй байх өөрчлөлт юм.
Мөн гэрээт ажилчны визээр хоёр удаа ажиллаж, амьдарсан бол дахин ажиллах боломж хаагдаж виз олголтыг татгалзаж байхаар болсон байна. Энэ шийдвэрийг гэрээт орнууд дахь Элчин сайдын яамд руу хүргэж эхэлжээ.