Мэргэжлийн
сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах шийдвэр гаргаж, албан ёсоор мэдэгдлээ хийсэн. Харин өчигдөр Хакухо аварга тайлбар өгөхдөө \”Харумафүжи
аварга дарсны шил барьж байсан ч цохиогүй, үнсний саваар ч цохиогүй. Караокены
удирдлагаар цохисоныг нь болиулсан. Тухайн өдөр караокед аваргууд
Таканоивад зөвлөмж өгч байхад тэрээр гар утсаа оролдож, үл тоосон байдал үзүүлж
байсан учир Харумафүжи уурлан, \”Хурдан уучлал гуй…” гэж хэлэхэд Таканоива
уучлал эрээгүй. Хэрэв тэр үед уучлал эрсэн бол ийм асуудал болохгүй
байсан\” гэж ярьсан байна.