Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС-ын
Геологи, уул уурхайн сургууль, Уул уурхайн судалгаа хөгжлийн төв хамтран \”Тэсрэх
материалтай харьцаж ажиллах алба хаагчдад тэсэлгээний ажил, тэсрэх материалтай
харьцах эрх олгох ТМ-17.1” сургалтыг зохион байгуулж, сургалтад оролцогчдод
өнөөдөр гэрчилгээг нь гардууллаа. Гэрчилгээг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Б.Ариунбуян, ШУТИС-ын Геологи,уул уурхайн сургуулийн Уурхайн судалгаа хөгжлийн төвийн захрал Н.Адарсүрэн, дэд профессор, доктор Н.Батболд нар гардуулан өглөө. Аврагчдын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийн мэдлэг,мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын аврагч, тэсэлгээчин тэсрэх бодистой харьцаж ажиллах нийт 40 гаруй албан хаагч хамрагджээ.
Ж.Бат