Өчигдөр орой Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин
угаарын хийнд хордож, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт
хүргэгджээ. Тухайн үед хордсон
ажилчдад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж,
хордлого тайлах эмчилгээг цаг алдалгүй хийж чадсан байна. Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг,
хоёр хүний бие хүндэвтэр байгаа юм байна. ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын
хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдож, нөхцөл байдалтай танилцаж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.
Ж.Бат