• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

    Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

    Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

  • Улс төр
    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

    Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

У.Хүрэлсүх: Яндангийн, ядуурлын, хариуцлаггүйн, сэтгэл байхгүйн гээд олон утаа нийлчхээд байна

by
2017-12-01 12:54
in Улс төр
0
SHARETWEET

\"\"

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр нийслэлийн хамгийн их утаатай дөрвөн цэгт ажиллалаа. Эхлээд Дэнжийн-1000 дахь 39 дүгээр сургуульд очлоо. Сургуулийн нэгдүгээр давхарт агаарын чанарын мэдээллийн дэлгэц суурилуулжээ. Сурагч, багш нь уг дэлгэцийг харж утаа хэр зэрэг байгааг, аюултай түвшинд хүрч байгаа эсэхийг хараад мэдчих боломжтой бөгөөд хэт их утаатай гэвэл амны хаалт зүүх зэргээр өөрийгөө утааны хороос хамгаалах боломжийг өгдөг юм байна. Мөн энэ сургуулийн зарим ангид агаар цэвэршүүлэгч тавьжээ. Өмнө нь энэ сургууль халаалтдаа 24-25 сая төгрөг зарцуулдаг байсан бол одоо төвийн шугам сүлжээнд холбогдсоноор 3-4 сая төгрөг зарцуулдаг болжээ. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг \”Энэ сургууль 1700 хүүхэдтэй. Өмнө нь халаалт дулааны асуудал маш хүнд байсан. Өнөө жил тэрийг нь шийдэж чадсан ч цэвэр усыг нь шийдэж чадаагүй байгаа” гэж байлаа. Одоогоор энэ сургуулийн таван ангид агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байршуулаад байгаа аж. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд 1300 өрөөнд уг төхөөрөмжийг байршуулаад байгаа юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд \”Бага ангиудад уг төхөөрөмжийг суурилуулж байсан бол одоо дунд ангиудад суурилуулахаар ажлаа эхэлж байгаа” гэв. Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг уг ажил нь Д.Сарангэрэл сайд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар зөвлөмж гаргаад түүнийгээ Засгийн газарт хүргүүлж энэ оны нэгдүгээр сарын 3-нд тогтоол гаргасан тухай яриад эл тогтоолын хүрээнд энэ агаар шүүгчүүдийг байршуулах, агаарын бохирдлыг бууруулах бүс тогтоох зэрэг олон ажил эхэлснийг дурдаж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх \”Хүүхдүүдэд агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах сургалтуудыг та нар сайн зохион байгуулж байх хэрэгтэй. Би боддог юм, энэ агаарын бохирдол яндангийн утаа, ядуурлын утаа, хариуцлагагүйн утаа, сэтгэл байхгүйн утаа гээд олон утаа нийлчихэж байгаа юм.

Заримдаа сэтгэл гаргах хэрэгтэй. Хүн болгон өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ч анхаарах хэрэгтэй. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ тохиолдолд аль аль талдаа анхаарах хэрэгтэй байна. Энэ утаатай тэмцэх нь бүх нийтийн асуудал байж байж бид тэмцэнэ шүү дээ. Би ч гэсэн асуудалтай. Надад үр хүүхдүүд байна. Би бас утаатай орчинд амьдардаг. \”Чингис” зочид буудлын тэр хавьд чинь жинхэнэ утаа буудаг шүү дээ. Би тэндээ амьдарсаар л байгаа. 10 гаруй жил тэндээ утаан дунд амьдарч байна. Байрнуудын дунд утаа буучихдаг. Өглөө, орой гарахад маш их утаатай тийм хүнд газар тэнд байдаг юм. Тийм учраас утааны зовлонг сайн мэдэрдэг. Энэ бол бидний амьдралын зовлон. Үүнийг давж гарахын тулд төр засаг нь анхаарах хэрэгтэй. Зохион байгуулалт сайн байх хэрэгтэй, хөрөнгө мөнгөө зохицуулах хэрэгтэй. Дээр нь хүн болгоны хүчин чармайлт, хүн болгоны сэтгэл хэрэгтэй байна. Гал түлж байгаа айл өөрсдийгөө бодох хэрэгтэй ш дээ. Би хаймар түлэх үү, зуух руугаа пүүз хийж түлэх үү, дугуйны олгой хаймар түлэх үү, хортой бодис шатаах уу, моторын ашигласан масло шатаах уу гэдэг нь тэр хүний асуудал. Зуух руугаа тийм зүйлийг хийж байна гэдэг чинь Монголынхоо эсрэг ажиллаж байна гэсэн үг. Үр хүүхдийнхээ эсрэг ажиллаж байна гэсэн үг. Хүн төрөлхтний эсрэг ажиллаж байна гэсэн үг байхгүй юу. Ард түмнийхээ эсрэг хорт бодисыг цацаж байна, нэг ёсондоо ард түмнийг хордуулах ажиллагааг би өөрөө зохион байгуулж байна шүү гэдгээ хүн бүхэн дотроо бодох хэрэгтэй. Тийм учраас утааны эсрэг ажил гэдэг бол хэдийгээр хөрөнгө мөнгөтэй холбоотойн зэрэгцээ сэтгэл санааны асар том асуудал юм. Сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хүн болгон утаатай тэмцэхийн тулд дотроо нэгийг бодож \”Би чинь үр хүүхэд, улс үндэстнээ бодох ёстой шүү. Ард түмнийхээ генийг бодох ёстой шүү. Бяцхан үр хүүхдийнхээ агаарыг бохирдуулж болохгүй шүү” гэж бодож чадвал хүн арай ч тэгж зуух руугаа элдэв янзын юм хийгээд шатаагаад суухгүй байх гэж би боддог юм. Тийм ухамсар манай нийт ард иргэдэд байх ёстой. Үүнийг хэдүүлээ тал талаас нь ойлгуулах хэрэгтэй, сурталчлах ёстой, бүх нийтийн үйл хэрэг болгох ёстой. Тэгж байж бид утааг тэмцэж дийлж гарна уу гэхээс биш зөвхөн Монгол Улсын төр мөнгө гаргаад энэ асуудлыг шийднэ гэвэл өнөөдрийн байдлаар тун боломжгүй. Гэхдээ бид тодорхой түвшинд бүхий л боломжоо дайчилж ажиллаж байна шүү дээ” гээд энэ бүхнийг сургуулийн сурагчид, тэдний эцэг эхчүүдэд сайн ярьж тайлбарлаж ойлгуулж өгч байгаарай гэж хичээлийн эрхлэгчид нь захисан юм.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд \”Улаанбаатар хотын утааг 100 хувь гэж бодох юм бол 80 гэр хороолол, уурын зуухны утаа. Галлагаатай, яндантай утаа гаргаж байгаа газрууд дийлэнхийг нь эзэлж байна. 10 хувийг нь автомашины утаа, зургаан хувь нь цахилгаан станцуудын утаа, үлдсэн хувь нь бусад утаа эзэлж байна. Ингэхээр бидний хамгийн ихээр анхаарал тавьж байгаа зүйл бол гэр хороолол, уурын зуухны асуудал байхгүй юу. 3000 мянган уурын зуух байна. Дээр нь 220 мянган өрх гэр байна. Эд нар нийлээд жилд 1.2 сая тонн нүүрс шатааж байгаа. Бидний зорилго бол энэ уурын зуухуудыг буулгах, төвлөрсөн системд холбох, дээр нь гэр хорооллуудыг цахилгаанд холбох, хороолол хорооллоор нь дулаанд холбож өгөх гэх зэргээр аль болох гал түлэхгүй, нүүрс шатаахгүй байхаар асуудлаа шийдэх тэр нөхцөл боломжийг төрөөс бий болгож өгөх нь төрийн ажил. Энэ бүхэнд иргэд, аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө санаачилгатай оролцох ёстой. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс нийтдээ төсвөөс 147 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Мөн дээрээс нь 60 сая ам.долларыг гадны зээл тусламж, хандив мөнгө цуглуулж зарсан. Мэдээж үүний тодорхой хэмжээний ач тус нь гарсан байж таарна. Зарим нэг нь үр дүнгүй зарагдсан байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас бид цаашдаа нэг зорилт тавих ёстой. Ерөөсөө утаатай тэмцэхийн тулд эрчим хүчийг ашиглах ёстой, гэр хорооллыг барилгажуулах ёстой, дэд бүтцийг нь сайжруулах ёстой. Ингэж том түвшинд энэ ажлыг хийх ёстой. Хамгийн гол нь иргэдийн минь ухамсар сайн байх ёстой” гэж яриад адаглаж л айлууд гэрээ сайхан дулаалаад дадчих ёстой гээд дээр үед аав ээжтэйгээ нийлээд гэрээ алимны цаасан хайрцаг, боодлын бор цаасаар хэрхэн дулаалж өнтэй өвөлждөг байсан тухайгаа сонирхуулсан юм.

\”Манай сургуульд суурилуулсан агаар шүүгч цэвэршүүлэгч нь маш нарийн тоосонцоруудыг бүрэн шүүдэг гэсэн. Мөн хүхрийн давхар ислийг зохих хэмжээнд барьдаг төхөөрөмж гэсэн. Уг төхөөрөмжүүдийг тавиад сар орчим болж байна. Өмнө нь ангийн агаар исэлдсэн юм шиг байдаг байсан. Одоо тийм агаар гарвал энэ төхөөрөмж нь шүүгээд агаарыг цэвэршүүлдэг юм билээ” гэж 39 дүгээр сургуулийн Сургалтын менежер Н.Түмэнжаргал ярив.

Тус сургуулиас гараад Баянгол дүүргийн XI хороо буюу МҮОНРТээс нэлээд хойшоогоо байрладаг Хувьсгалчдын гудамжинд очлоо. Тус хорооны оршин суугч Р.Адьяасүрэнгийнх байшингаа дулаалснаар дулаан алдагдал байхгүй болсон байна. Эднийх өмнө нь гурван машин нүүрсээр нэг өвлийг бардаг байсан бол одоо сэрүү унаснаас хойш нэг машин нүүрс авсан нь дуусаагүй байгаа аж. Ер нь байшингаа зориулалтын материалаар дулаалахад маш их үр дүнтэй юм байна гэдгийг гэрийн эзэн хэлж байлаа. Харин гэрийн эзэгтэй \”Манайх шиг ингэж 30 хувиа өөрөө гаргаад үлдсэнийг нь төрөөсөө гаргуулаад гэрээ дулаалъя гэсэн айлууд зөндөө байна. Харамсалтай нь дулаалгын материалынхаа 30 хувийг гаргачих айл алга. Цалингийн, банкны олон төрлийн зээлийн хажуугаар дахин зээл авах боломж алга гэх айлууд их байна. Тийм болохоор 30 хувиа бүрдүүлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлж олон айлыг дулааны асуудлаа шийдэхэд нь тусална уу” гэж Ерөнхий сайдад хүсэлт тавьж байлаа. Энэ үеэр ШУТИСийн багш нарын төлөөлөл дулааны алдагдлыг хэмждэг багажаар Р.Адьяасүрэнгийн байшингийн булан, хана, тааз зэргээр дулаан хэр алдагдаж байгааг шалгаж үзүүлэв. Дулаалахаас өмнө болон дараахь байдлыг Ерөнхий сайдад зургаар харуулж байлаа. Тэднийхээс гараад зэргэлдээх айлаар нь орсон юм. Тухайн айл гэрээ дулаалж амжаагүй учир өдөрт олон удаа нүүрс түлдэг гэж ярьж байлаа.

Агаарын чанарын явуулын станцын үйл ажиллагаатай танилцав.

Ерөнхий сайдын дараагийн очсон газар бол Баянхошууны 38 дугаар цэцэрлэг. БОАЖЯ-ны санхүүжилтээр тус цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийдсэн бөгөөд \”Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр агаар цэвэршүүлэгчүүдийг байршуулсан байна. Ерөнхий сайд энэ үеэр цэцэрлэг, сургууль, яслиудыг даруй ийм агаар цэвэршүүлэгчээр тоноглох нь зүйтэй гээд эцэг эхчүүдэд хандан өөрсдөө ч, үр хүүдүүддээ ч маск зүүлгэж байхыг уриалсан юм. Үүний дараа Баянхошууны Зүүн салааны орчимд байрладаг агаарын бохирдол хамгийн өндөр цэгийн Харуулын станцын үйл ажиллагаатай нь танилцсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх \”Өнөөдөр та бид Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой газруудтай газар дээр нь ирж танилцлаа. Сургууль, цэцэрлэг, гэрээ дулаалсан айл, дулаалаагүй айлаар орлоо. Агаарын чанарын хяналтын харуулын байран дээр нь ирчихээд байна. Улаанбаатар хотод ийм харуулын байр 11 байдаг. Хотын агаарт мониторинг хийж олон нийтэд цацдаг станц, хяналтын төв дээр бид ирлээ. Улаанбаатар хотын агаарын хүндрэлтэй байдал ингээд үүсч эхлэх нь. Жилдээ бид таван сарын турш утаатай ноцолддог. Өнөөдөр ингээд явж байхад гэр хорооллын утааг багасгахад хамгийн чухал нэг асуудал байна. Энэ бол айлууд өөрсдийнхөө гэр орныг маш сайн дулаалах хэрэгтэй. (Ханиалгав). Жишээ нь ингээд ярихад хоолой хүндэрч эхэлж байна шүү дээ. Маш их утаатай байна. Гэрээ сайн дулаалсан айлын дулаан алдагдал 50 хувиар багасч байна. Нэг үгээр яндангаас гарах утаагаа 50 хувиар багасгаж байна гэсэн үг. Ингээд Монголын 220 мянган айл утаагаа багасгаж чадвал Улаанбаатарын утаа 50 хувиар буурна. 113 уурын зуухыг буулгана. Яндангүй болно. Төвлөрсөн эрчим хүчинд холбоно. Монгол Улсын Засгийн газраас энэ ажлыг хийхэд 23 тэрбум төгрөг зарж байгаа. Дээрээс нь 23 мянган айлыг эрчим хүчээр хангаж байгаа. Ингэж жил ирэх тусам утаанаас салах ажлуудыг хийж байгаа юм. Гэхдээ утаанаасаа салж чадахгүй байна. Ард иргэд маань эрүүл мэнд, үр хүүхдээ утаанаас хамгаалахын тулд маскийг байнга зүүх ёстой болж байна. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн зүүхийг зөвлөж буй маск. Энэ маск нь агаарын бохирдлоос 70-90 хувиар хамгаалдаг (Утаанаас хамгаалах маскийг зүүж үзүүлэв.сурв). Иймээс энэ маскийг өөрсдөдөө, үр хүүхдэдээ, гэр бүлдээ авч зүүж ашиглах ёстой. Гудамжинд явах, задгай талбайд явж байхдаа зүүх ёстой. Энэ бол таны амь насанд сөргөөр нөлөөлж байгаа агаарын бохирдлыг 7090 хувиар багасгаж байна гэдгийг бүгд мэдэрч, маскийг хэрэглэх болж байна.Улаанбаатар хотод байгаа бүх сургууль, цэцэрлэг, анги танхимд нийт хичнээн агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэгтэй байна вэ гэдгийг тооцож гаргана. Үүнд хэдий хэрийн хөрөнгө мөнгө хэрэгтэй вэ, бидэнд боломж нөхцөл байна уу гэдгийг тооцоолно. Хэрвээ бүх сургууль, цэцэрлэгт энэ төхөөрөмжийг байршуулж чадвал анги танхим дотор нь агаарын бохирдлоос хамгаалж чадна. Үүнийг шийдэх нь зүйтэй. Утаа бол улсын минь бүх иргэдийн аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал учраас ард түмнээрээ утааны эсрэг тулалдаанд орцгооё гэж уриалж байна. Утаа бол бидний дайсан юм. Эхний ээлжинд маскаа зүүцгээе” гэж уриаллаа.

ShareTweet

Related Posts

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн
Нийслэл

2026-09-11 13:08
Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно
Дэлхий дахинд

2026-09-11 12:35
Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав
Дэлхий дахинд

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

2026-09-11 11:37
}

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

by undesten
2026-09-11 11:02
0

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

by undesten
2026-09-10 14:00
0

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

by undesten
2026-09-10 13:54
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай