Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй
гүрнээр хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Пхеньян,
Солонгосын хойгт энх тайвныг хангах зорилгоор АНУ-тай харилцан ярилцахад
бэлэн гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийг БНАСАУ-д очсон ОХУ-ын Төрийн думын депутат Виталий Пашин дамжуулсан байна. Парламентийн гишүүний хэлсэнээр \”БНАСАУ өөрийн зорилго доо хүрсэн. Цөмийн зэвсэгтэй гүрэн болсон. Тэдний
явуулсан бодлого улс орны аюулгүй байдлыг хангаж өгсөн. Тэгш эрх хангагдсан. Тиймээс
тэд Америкчуудтай бүгдийг энх тайвны замаар шийдвэрлэхийн тулд нэг ширээний ард
суухад бэлэн” гэж хэлснийг \”Интерфакс” агентлаг дамжуулжээ.
Мөн Пхеньян БНАСАУ–ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, гүрэн улс мөн хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой” гэж өөрийн нөхцлөө дэвшүүлж байгааг хэлсэн байна. Үүний нэг тод жишээ нь БНАСАУ, \”АНУ-ын аль ч цэгт хүрч чадах пуужинтай
болсон\”, харин сүүлчийн харвалт бол хэлэлцээрийн дохио юм гэжээ. Өмнө нь портал iz.ru, БНАСАУ Оросыг АНУ-тай
хэлэлцээр хийх гол зуучлагчаар харж байгаа талаар мэдэгдсэн билээ.