Өнгөрсөн сарын 10-нд
Сүхбаатарын талбайн баруун хэсэгт \”Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас хотын
дарга Су.Батболдод шаардлага хүргүүлж сануулах жагсаал хийсэн. Харин өнөөдөр
тэд дахин жагсаж байна. Энэ удаа \”Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан утааны
эсрэг нэг ч үг дуугарахгүй байгаа ХЭҮК-ийн дарга Бямбадоржид шаардлага хүргүүлж
байгаагаа дуулгасан юм.
\”Утааны
эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлэхдээ \” ХЭҮК-ын дарга
Ж.Бямбадоржийг дуугараач гэж уриалж жагсаж байна. Монголчууд утаандаа угаартаад
17 жил болж байхад ХЭҮК яагаад нэг ч удаа иргэдийхээ эрхийг хамгаалж
дуугарсангүй вэ. ХЭҮК бол хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, хүний
эрхийг сахин хамгаалах байгууллага мөн. Утаа бидний, хамгийн гол нь хүүхдүүдийн
эрүүл мэнд, амь насанд халдаж байхад Ж.Бямбадорж та дуугараач.
Ээж
хүн хүүхдээ төрүүлэхдээ өсч том болоод сургуульд сураад аав ээжийгээ асарна гэж
боддог.Хэзээ ч утаанаас болоод орчлонгоос буцаад явчихна гэж боддоггүй. Гэтэл
Монголд хүн болж төрж, утаанд хордсонооосоо болж 450 хүүхэд амиа алдсан байна.
Та хожимдсон ч гэсэн тэдний эрхийг хамгаалж дуугараач” гэв.