Монголбанкны захирал
асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн талаар бид мэдээллэсэн.
Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ны шөнө түүнийг АТГ-аас саатуулан,
улмаар цагдан хорих 461 дүгээр ангид хориод байсан билээ. Харин
өнөөдөр Н.Золжаргалыг яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид нэг сарын
хугацаатай хорих АТГ-ын саналыг прокурор хүлээн авч шүүх рүү шилжүүлжээ.
Ингэснээр шүүх яг одоо Н.Золжаргалын цагдан хорих асуудлыг хэлэлцэх гэж байна.Түүнийг
Төв банкны захирлаар ажиллаж байхдаа \”Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван
их наядыг үр дүнгүй зарцуулсан, бодлогын алдаа гаргасан гэх асуудлаар шалгаж
буй мэдээлэл байна.