Улаанбаатар хот: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө
үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө
Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө
хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр,
өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун
хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22
градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 21-26 градус,
өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5
градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага
зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр.
Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 23-28 градус,
өдөртөө 15-20 градус, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 11-16
градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15
градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд
хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр
шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус,
өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага
зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр.
Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар
шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.