Энэтэхэг
улсад 15 минут тутамд нэг хүүхэд хүчирхийлэлд өртдөг тухай тоо баримтыг засгийн
газраас хамгийн сүүлд явуулсан судалгаагаар гаргажээ. Үндэсний гэмт хэргийн
тайлангийн товчооноос өнгөрөгч Пүрэв гаригт уг судалгааг танилцуулахдаа хүүхдүүдийн
эсрэг хүчирхийлэл үйлдэх нь тогтвортой нэмэгдэж буйг онцолсон байна.
Авга ах
нарынхаа хүчирхийлэлд өртөж, хүүхэд төрүүлсэн 10 настай охины хэргээс хойш сүүлийн
саруудад энэ төрлийн гэмт хэрэгт анхаарал хандуулж, олон арга хэмжээг авч
эхэлжээ. Энэтхэгийн Гэр бүлийн сайд Ражнат Сингхийн мэдэгдсэнээр тус улсад 2016
онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 106,958 хэргийн тохиолдол бүртгэгдсэн аж. Эдгээрийн
36,022 нь ПОСКО-гийн акт буюу Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах актад
хамаарах хэргүүд юм байна.
Энэтэхэг
бол хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг улс юм. Гэвч бүртгэгдсэн
хэргээс илүү энэ төрлийн гэмт хэргийн бодит тоо хамаагүй өндөр байгаа гэсэн
таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлж байгаа аж. 2007 онд Хүүхэд, эмэгтэйчүүдийн
хөгжлийн сайдын тушаалаар хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 53 хувь нь бэлгийн
дарамтад ямар нэг байдлаар өртдөг гэсэн дүн гарчээ.Гэвч
хүчирхийлэгчид нь тэдгээр хүүхдүүдийн багш, эцэг, хамаатан садан гэгчлэн
хамгийн ойрын хүмүүс байгааг анхааруулсан байна.
Орчуулсан Б.Болормаа