Японы мэргэжлийн сүмо
бөхийн холбоо Ёкозуна Хакухо М.Даваажаргалд хатуу сануулга өгчээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарынбашёд тэрбээр өөрийн замналын 40 дэх түрүүг
авах үеэрээ Харүмафүжи нарт холбогдох хэрэг нааштайгаар шийдэгдэж, хоёр бөх
хоёулаа дэвжээнд эргэн гараасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн билээ.
Мөн
башёгийн 11 дэх өдөр өөрийн барилдааны үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй, дахин
барилдах санал гаргаж, шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээний хажууд
багагүй хугацаанд зогссон юм. Түүний эдгээр үйлдлүүдийг зохисгүй үйлдэл
төдийгүй Сүмо бөхийн холбооны удирдлагуудын ажилд хөндлөнгөөс оролцох гэсэн хэт
биеэ тоосон зан авир гэж үзэн түүнд хатуу сануулга өгсөн байна.