Дуучин
Селена Гомез хэдэн сарын өмнө бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж, биеийн
байдал нь нэлээд сайжраад байсан билээ. Тэгвэл тэрээр Billboard Women хөгжмийн наадам
дээр тайзнаа гарахдаа өөрт нь бөөрөө өгч амь насыг нь аварсан найз Франсиа
Райзиад чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
Өдгөө 25
настай дуучин бүсгүй энэ оны эхээр өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгуулах
шаардлагатай болж, түүний найз ийнхүү донор нь болж тусалж байсан юм. Тэрээр
өөрийн фейсбүүк болон твиттер хуудастаа эмнэлгийн өрөөнд найзтайгаа зэрэгцээ
орон дээр хэтсэн зургаа нийтэлж, нэлээд олны анхаарал татаад байсан юм.Селена
Гомез тайзан дээр Оны шилдэг эмэгтэй шагналыг хүртэхдээ, \”Энэ шагналыг Франсиа
хүртэх ёстой. Тэр миний амьдралыг аварсан шүү дээ… Би үнэхээр азтай хүн юм”
хэмээн нулимс унаган өгүүлжээ.
Орчуулсан Б.Болормаа