Монголбанкны
ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Тодруулбал, түүнийг өчигдөр орой саатуулан ШШГЕГ-ын Цагдан хорих
461 дүгээр ангид хорьсон байна.Харин түүнийг хилийн
хориг тавьж суллахыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс
гаргажээ.Нийслэлийн прокурорын
газраас Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, батлан даалтад
гаргах саналыг шүүхэд хүргүүлжээ. Прокурорын байгууллагын саналыг шүүх хянаж
үзээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр
ангид саатуулагдаж байсан Н.Золжаргалыг суллаж гадуур
байцаагдахаар болжээ.