Харумафүжи Д.Бямбадорж Тоттори хотын
цагдаад байцаалт өгөхөөр өнөөдөр тус хотод очжээ.Нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг
зодож, гэмтээсэн хэргээр шалгагдаж буй тэрбээр өнөөдөр өглөө 08.00 цагт Тоттори
хотын нисэх буудалд буусан байна. Хэвлэл, мэдээллийн олон байгууллагын
сэтгүүлч, гэрэл зурагчид нисэх буудалд олноор цугласан байжээ. Харин Харумафүжи
мужийн цагдаагийн газрын автомашинд суугаад, нисэх буудлаас шууд явсан бөгөөд
автомашин цагдаагийн газрын барилгын доорх авто зогсоол руу орсон гэж \”Асахи
Шимбүн” мэдээллээ.