Гэр бүл болох хүмүүсийн амь, хийморь, бие, эрхтэн, дөрвөн махбодын учруулан шинжих нь \”Бэрийн зурхай”-н хамгийн чухал гол үзүүлэлт юм. Хайр сэтгэлээр холбогдсон эр эм хоёрын аж төрөн амьдрах хожмын хувь заяа ямар байх нь дөрвөн махбод эерэн зохицох, эсвэл үл нийцэх хоёроос шалтгаалах бөгөөд ахуй амьдрал, насан туршийн нь төөрөгт энэхүү зохицол хэрхэн нөлөөлөхийг \”махбод уруулан шинжих зурхайн ёсон” хэлж өгнө.
Махбодын барилдлага шүтэлцээнээс эр эмийн төөрөг хэрхэн хамаарахыг одоо авч үзье
Таван махбодын эх, хүү, нөхөр, дайсны харилцаа
Таван махбодын мод |
Гал |
Шороо |
Төмөр |
Ус |
|
Эх |
Ус |
Мод |
гал |
Шороо |
Төмөр |
Хүү |
Гал |
шороо |
Төмөр |
Ус |
Мод |
Нөхөр |
Шороо |
Төмөр |
Ус |
Мод |
Гал |
Дайсан |
төмөр |
ус |
Мод |
гал |
шороо |
1.Амин махбод
• Эр эм хоёрын амин махбод нь: мод+гал, гал+шороо, шороо+төмөр бол \”Эх хүүгийн барилдлагатай”, мод+шороо, шороо+ус бол ”нөхрийн барилдлагатй” бөгөөд заяаны ханийн учралтай ,аз жаргалтай төвшин сайхан амьдрахын нүүртэй хос гэж үзнэ.
• Эр эм хоёрын амин махбод: гал+ус, ус +гөл,төмөр+мод, мод+төмөр бол \”дайсан баридлагатай \”учир өөр хоорондоо санаа сэтгэл , ааш зан нийлэмж муу, хэл ам хэрүүл тэмцэл тэй харилцаан дуэд сөргөлдөн амьдрах ба гай барцад тохиох, шарз гарлага нүүрлэхээс гадна салж сарних нь хялбар гэж үздэг. Эмэгтэй нь бөөр давсаг, савны өвчинд өртөх магадлалтай гэнэ.
Хийморь махбод
• Гэр бүл болох эр эм хоёрын хийморь махбод: мод+гал, гал+шороо, шороо+төмөр
• бол \”Эх хүүгийн барилдлагатай\” бөгөед бие биедээ эх хүү мэт энэрэлтэй, санаа сэтгэл, амь амьдрал нэгэнтэй, дээдэс тэтгэж сайн хүмүүс тусална. Зорьсон хэрэг, санасан үйлс бүтэмжтэй сайн сайхан аж төрөх заяатай.
• ‘Хийморь махбод: мод+шороо, шороо+ус бол \”Нөхрийн барилдлагатай\” учир бие
• биедээ элгэсэг дотно эв найртай, урт наслан аз жаргалтай аж төрнө гэж үздэг.
• Хийморь махбод: гал+ус, мод+төмөр бол \”Дайсан барилдлагатай\” учир санаа сэтгэл, авир зан үп зохилдон бие биеэ үгүйсгэн сөргөлдөх төдийгүй өрөөл бусдын
• тус дэмийг тэр бүр үл хүртэнэ! гэж үздэг аж!
2.Бие махбод
• Эр эм хоёрын төрсөн жилийн бие махбод нь
• ГАЛ: Эр гал эм төмөр бол хоорондоо нийцтэй, үр хүүхэд олон, нас урт, эд хөрөнгө, хишиг буян арвин, сайхан амьдрах! Харин өвчин нүүрлэмтгий байж болох.
• Эр гал – эм мод бол амь аминдаа харшлах шалтгаантай. Буян хишиг бага, хүү төрвөл сайн, охин тервөл барцадтай.
• Эр гал – эм шороо бол нийлэмжтэй. Үр хүүхэд олон, буян хишиг сайн, эдлэх хэрэглэх элбэг, нас урт тэгш сайхан амьдарна. Харин охин хүүхэд барцадтайг анхаар.
• Эр гал – эм ус бол үл зохилдоно. Аж амьдрал дэгэн догон, ажил үйлс бүтэмж тааруу, үр хүүхэд цөөн, өвчин зовлон нүүрлэхийн гэмтэйг санаж хичээ.
• Эр – эм хоёулаа гал бол ад адлаж, хэн нэг нь төөрөгт наснаас урьд таалал төгсөх гэмтэй бөгөөд амь насанд барцадтай. Үр хүүхэд олон боловч ач тустай нь ховор.
ШОРОО: Эр шороо – эм гал бол таарамж сайн. Аж амьдрал тэгш сайн, ажил үйлс бүтэмжтэй. Хүү төрвөл гэмгүй, охин төрвөл барцадтай.
• Эр шороо – эм төмөр бол хоорондоо нийцтэй. Аж төрөл, ажил үйлс өөдрөг. Харин төрүүлсэн үр хүүхэд өвчин ороомтгой, барцад их.
• Эр шороо – эм ус бол нийц зохицол тийм ч сайн бус, ахуй амьдрал дунд зэрэг, 6уян хишиг хомс. Үр хүүхэд цөөн!
• Эр шороо – эм мод бол аж амьдрал дунд зэрэг, үр хүүхэд олон боловч өвчин зовлон нүүрлэмтгий.
• Эр – эм хоёр хоёул шороон махбодтой бол аж амьдрал санаа сэтгэл нийлэмж сайн. Эд хөрөнгө, эдлэх хөрөнгө элбэг дэлбэг. Үр хүүхэд олон! Өвчин зовлон тохиолдох нь бага байна.
МОД: Эр мод – эм шороо бол аж амьдрал өөдлөн дэвжихүеэ бэрх, буян хишиг )тааруу, үр хүүхэд олон заяах боловч өвчин зовлонгийн нүүртэй.
• Эр мод – эм ус бол аж төрөл ажил үйлс өөдрөг сайн, үр хүүхэд олон, охин хүүхэд ээлтэй, гай барцад, өвчин зовлон тохиолдох нь ховор!
• Эр мод – эм төмөр бол ханилгаа төгс төгөлдөр бус, аж амьдрал тэгшгүй, үр хүүхэд өвчин ээрэх зовлон нүүрлэмтгий.
• Эр мод – эм гал бол өөр хоорондоо нийцтэй ахуй амьдрал төвшин, үр хүүхэд цөөн эрэгтэй хүүхэд ээлтэй, охин төрвөл барцад ихтэй байх болно!
• Эр – эм ижил мод бол эвсэг нийлэмжтэй буян хишиг сайн, харшлах элдэв шалтгаан байхгүй, амьдрал өөдрөг, харин үр хүүхэд цөөн, төрүүлэхүй дор бэрх.
ТӨМӨР: Эр төмөр – эм шороо бол өөр хоорондоо эерэг сайн. Буян хишиг арвин,нас урт, ажил үйлс бүтэмж сайн. Үр хүүхэд олон. Харин хүүхэд яльгүй барцадтай.
• Эр төмөр – эм ус бол үр хүүхэд олон, нас урт, хишиг буян арвин, аж төрөл, ажил үйлс бүтэмж сайн байх.
• Эр төмөр – эм мод бол өөр хоорондоо үл зохилдоно. Аж төрөл, аливаа үйлс
• бүтэмж тааруу, хувь заяа тэгшгүй, үр хүүхэд заяах боловч өвчин ээрэмтгий байх.
• Эр төмөр – эм гал бол өөр хоорондоо нийцэх боловч үр хүүхэд өвчин зовлон ээрнэ. Ханилсан хоёр эрүүлийн жаргал бага амсахын нүүртэй учир эмч домчийг шүтэн эрүүл мэндээ цаг ямагт анхааран засалд шамдвал зохилтой.
• Эр – эмийн бие махбод хоёулаа төмөр бол эд хөрөнгө, эдэлж хэрэглэх элбэг
• хангалуун боловч эхнэр нь хүүхэд төрүүлэхдээ зовох барцад их тул байнга засал хийлгэ.
УС: Эр ус – эм төмөр бол буян хишиг арвин, урт настай, ахуй амьдрал ажил үйлс өөдрөг бүтэмжтэй. Үр хүүхдийн заяа сайн байх болно.
• Эр ус – эм шороо бол өөр хоорондоо зохилдох боловч буян хишиг хомс, эе эв дунд, үр хүүхэд өвчин эмгэг тусамтгай!
• Эр ус – эм гал бол өөр хоорондоо харш! Аж төрөл ажил үйлс бүтэмж муу эд хөрөнгийн гарзтайн үр хүүхдийн заяа тавилан тааруу байхын нүүртэй аж.
• Эр ус – эм мод бол өөр хоорондоо эвсэг найртай, ахуй амьдрал, ажил үйлс дэвжин дэлгэрэх, үр хүүхэд олон, охин хүүхэд ээлтэй байх сайн заяатай
• Эр – эм хоёулаа ижил ус бол өөр хоорондоо нийцтэй залуу насанд ажил төрөл нь саадтай боловч улам хойчдоо тэгшрэн сайжрах нүүртэй. Үр хүүхэд цөөн, гарсан хүүхэд барцадтай байх нь буй.
3.Эрхтэн махбод
• Эр, эм хоёрын төрсөн жилийн эрхтэн махбод нь
ГАЛ: Эр гал – эм мод бол өөр хоорондоо нийцтэй, амьдрал ахуй аз жаргалтай. Гурван хүү, хоёр охин төрүүлэх тавилантай. Үр хүүхэд энх тунх өснө.
• Эр гал – эм шороо бол эд баялаг элбэг хангалуун энх тунх амьдрах заяатай. Зургаар хүртэл хүүхэд төрүүлэх тавилантай. Харин үр хүүхэд нь барцадтай байна гэдгийг анхаар!
• Эр гал – эм төмөр бол аж амьдрал, ажил үйлс боломжийн байх боловч үр хүүхэд нь өвдөж эцэг эхээ зовоох. Таван хүүхэд төрүүлэх тавилантай, нэг нь эндэж болох!
• Эр гал – эм ус бол бие биедээ харш. Гурван хүүхэд төрүүлэх тавилантай ч нэг нь эндэжтболзошгүй- анхаар! Эндэхгүй энх тунх өслөө ч барцадтай тул байнга анхаар.
• Эр – эм хоёулаа гал бол гурван хүүхдийн заяатай, гэвч өвчин зовлон нүүрлэхийн гэм буй. Тийм ч тансаг сайхан амьдрахгүй
ШОРОО: Эр шороо – эм гал, эр шороо – эм төмөр бол зургаа хүртэл хүүхдийн заяатай. Хүү охин алин ч өвчин ээрэх, зовлон тохиох нь цөөн, энх тунх өсөж буян хишиг арвижин сайн сайхан амьдрахын тавилантай.
• Эр шороо – эм ус бол олон хүүхдийн заяатай боловч өвчин ээрэх, эндэх зэрэг барцад тохиохыг цаг ямагт анхаарвал зохионо.
• Эр шороо – эм мод бол зургаан хүүхдийн заяатай боловч үр хүүхэд барцад анхаарч эмч домч, засал хариулганд шамдагтун.
• Эр – эм аль аль нь ижил шороо бол хүү гурав, охин гурвын заяатай, өвчин зовлон бага,аү жаргалтай амьдрал, ажил үйлс өөдрөг сайн байх болно.
ТӨМӨР: Эр төмөр – эм шороо бол өөр хоорондоо нийцтэй ажил үйлс өөдрөг, ахуй амьдрал тэгш, зургаан хүүхдийн заяатай бөгөөд үр хүүхэд сайн явах тавилантай!
• Эр төмөр – эм мод бол хэн хэндээ харшлах шалтгаантай! Гурван хүүхэд төрүүлэх боловч хоёр нь эндэж болох талтайг анхаарч эмчийг шүтэн, арга засалд шамдах хэрэгтэй. Аж төрөл, буян заяа дунд, зовлонгийн нигууртайг анхаар.
• Эр төмөр – эм ус бол ажил үйлс, ахуй амьдрал буян заяа өөдрөг бөгөөд тэгш сайн.
• Олон хүүхдийн заяатай, өвчин бага, эрүүл энх өсөх.
• Эр төмөр – эм гал бол эр нөхөртөө халгаатай, барцад их, таван хүүхдийн заяатай боловч аарим нэг нь эндэж осолдохыг машид анхаарвал зохино. Ханилан сууснаас хойш долоон жилийн дараа эрийн нууц эрхтэн ажилгүй болох тохиолдол буйг анхаар.
• Эр – эм хоёул төмөр төмөр махбодтой бол амьдрал ахуй, аливаа бүхэн тэгшгүй, үрс 4 хүүхэд төрүүлэх боловч эх /ялангуяа эрэгтэй хүүхдийг/ зовж хүүхэд төрүүлнэ. Хүүхэдөсөж торнихдоо өвчин ороох зэрэг гай барцад байнга тохиож, зовж зүдрэх.
МОД: Эр мод – эм гал бол гурван хүү, хоёр охины заяатай, үр хүүхэд барцадгүй, аж амьдрал, ажил үйлс аливаа бүхэн тэгш сайхан, аз жаргал дүүрэн байна.
• Эр мод – эм ус бол аж төрөл сайн, ажил үйлс бүтэмжтэй, үр хүүхэдтай барцадгүй, тэгш сайхан амьдрана.
• Эр мод – эм төмөр бол касны залууд гурван хүүхэд төрүүлнэ. Хоёр нь эндэж болох. Улмаар хоёр охин төрүүлэх заяатай. Зовлон жаргал ээлжилнэ.
• Эр мод – эм шороо бол зургаан хүүхдийн заяа буй. Хүүхэд эндэж болохыг машид анхаар. Эндэхгүй ч гэсэн барцад их, эхнэр хүнд барцад тохиох.
• Эр – эм хоёул ижил мод бол ахуй амьдрал тэгш бус. Эх хүүхэд төрүүлэхдээ ихэд зүдэрч төрүүлэх ба үр хүүхэд нь байнга өвдөж эцэг эхээ зовооно.
УС: Эр ус – эм мод бол гэр бүлийн буян заяа тэгш, ахуй амьдралын ноён нуруу төвшин, хүү охин хоёрын заяатай, тэд нь энх тунх өсөж, эцэг эхдээ энэрэлтэй болох.
• Эр ус – эм нь төмөр бол бие биедээ ээлтэй, эд хөрөнгө, эдлэж хэрэглэхээр баян. Зургаан хүүхдийн заяатай, тэд нь энх тунх бойжиж, сайн явах заяатай.
• Эр ус – эм нь шороо бол хоорондоо зохицох нь тааруу, ажил үйлсийн бүтэмж тэгшгүй. Таван хүүхдийн заяатай, гурав нь эндэж болох. Эндэхгүй ч зовлон нүүрлэх.
• Эр ус – эм гал бол гурван охин, нэг хүүгийн заяатай ч хүүхдийнхээ амь насны төлөө эцэг эх онцгойлон анхаарвал зохилтой. Аж амьдралд зовлон байнга тохиолдохын нүүртэйг санаж,засалд шамдууштай. Эм нь бөөр, давсаг, савны эмгэгтэй бол өвчинд шаналж болзошгүйг бага залуугаас анхаарч, биеэ энхрийлэн тойлж яв!
• Эр – эм хоёулаа ижил ус бол өөр хоорондоо сайн нийцнэ. Ахуй амьдрап, ажил үйлс, амь бүхэн тэгш сайн. Харин үр хүүхэд сайн!