Жүдо бөхийн Токио \”Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн -81кг-д
өрсөлдсөн О.Ууганбаатар алтан медаль хүртлээ. Алтан медалийн төлөө БНСУ-ын
жүдоч Ли Сүнхотой барилдаж шийдвэрлэх үед цэвэр ялсан юм.
Ингэснээр тэрээр чансаа өндөр Токиогийн \”Их дуулга” тэмцээнд
түрүүлсэн Монголын хоёр дахь жүдоч болж байгаа юм байна. Мөн МУГТ
Д.Амартүвшин мөнгө медаль хүртэв. Харин Н.Дагвасүрэн хүрэл медалийн барилдаанд
Португалын Э.Анригтай хүч үзэж нэмэлт цагт торгуулиар ялж, хүрэл медаль
хүртлээ.