Өмнөд Солонгосын баруун эрэгт загас агнуурын хөлөг онгоц нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас 13 хүн амиа алдсан тухай тус улсын \”Ёнхап” агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Сөүл хотоос баруун зүгт орших Йонхун арлын ойролцоох усанд ням гарагт 9.77 тонн жинтэй загас агнуурын хөлөг онгоц 336 тонн жинтэй нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөны улмаас уг осол гарчээ. Уг ослын улмаас 13 хүн амь үрэгдээд байгаа бөгөөд хоёр хүн сураггүй болоод байгаа юм байна. Одоогоор сураггүй байгаа хоёр хүнийг дөрвөн нисдэг тэрэг, 14 завьтай аврагчид эрэн хайж байна.

Ж.Бат