Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 01-03-ны хооронд
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн боллоо. Тус
тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг
сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюуны
өрсөлдөөн
болсон. Эх
орноо төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин
багш, дасгалжуулагчийн хамт оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль авсан байна. Тус тэмцээн нийт 90 медалиас манай тамирчид 57 медалийг нь хүртжээ. Ингэснээр манай тамирчид багийн дүнгээр
22531 оноогоор дэлхийд аваргаллаа.
Насанд
хүрэгчдийн ангилалд \”Олон багц хөзөр\” төрөлд ОУ-ын Их Мастер
Н.Мөнхшүр, \”Нэр-зүс царай\” болон \”Зураг” төрөлд ОУ-ын Их Мастер
В.Янжаа, өсвөр насанд \”Түүхэн үйл явдал\”, \”Хурдны хөзөр\”,
\”Хоёртын тоолол” болон \”Олон багц хөзөр” төрлүүдэд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам
нар дэлхийн долоон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.Мөн Олон Улсын Их Мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь
Д.Сайханбилэг Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр,
Н.Энхшүр, В.Янжаа нар ОУ-ын Их Мастерын зэргээ ахиулжээ. Манай тамирчид оюуны спортын 45 дахь тэмцээндээ
амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг
шинэчлэн тогтоосон байна.