Замын цагдаагийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь салаавч гарган танхайрсан Ц.Баярцогт гэгч этгээд танхайрсныхаа төлөө 15 хоног хоригдож, уг хугацаанд 20 цагийн албадан хөдөлмөр хийх ялаар шийтгүүлсэн билээ.
Харин өнгөрсөн сарын 29-30-нд Ц.Баярцогт, Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар нарын хүмүүсийг Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тус аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэргээр шүүжээ. Уг шүүх хурлаар прокуророос шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бол шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж, хорих ял оноогоогүй байна. Мөн шүүхээс Ц.Баярцогт нарт бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ба бусад холбогдогчдыг нь ч мөн торгох ял шийтгэжээ.
. Ж.Бат