Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс \”Говь” ХК-д аюулт үзэгдэл, ослын үед ажиллах гамшгаас хамгаалах штабын дадлага, үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Б.Мөнхсайхан, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар оролцож, сургуулилтийн үйл ажиллагаатай танилцжээ.
Сургалтыг танхимын болон дадлагын гэсэн 2 үе шаттайгаар \”Говь” ХК-ийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу мэргэжлийн анги, бүлгэмүүд болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал түймэр унтраах, аврах ажиллагаа, цахилгаан, аваар техникийн үед ажиллах, холбоо зарлан мэдээлэл дамжуулах, гамшгаас хамгаалах нөөц гэсэн үе шаттайгаар зохион байгууллаа. Дадлага сургуульд Нийслэлийн аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30 ангийн нийт 40 алба хаагч 10 автомашинтай, ‘Говь’ ХХК-аас 220 ажилтан 3 автомашинтайгаар оролцож, хамтран ажилласан байна.
Ж.Бат