УИХ-ын Хууль зүйн
байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр АТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.Хяналт
шалгалт дүн шинжилгээний хэлтсийн хийж буй ажлыг товч танилцуулъя. Шинээр 4,751
албан хаагч төрийн албанд томилогдсон байна.Төрийн
албанд жилд 10 гаруй мянган хүний халаа сэлгээ хийгддэг.Энэ
талаарх илүү нарийн дүнг хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс гаргана.
Төрийн албанд ажиллах иргэдийг томилогдохоос
нь өмнө ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоодоггүй нь гол зөрчил болж
байгаа. Хөрөнгө оруулгын мэдүүлгийг авахад цахим систем ашигладаг болсон бөгөөд2018 он
гараад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авах ажлыг цахимжуулах юм
байна.
АТГ-ын дарга
Х.Энхжаргал\”Дөрөвдүгээр
сарын 13-нд ашиг сонирхлын хуульд нэмэлт өөрчлөлт орсон.Хуулийн дагуу2018 оны хоёрдугаар сарын 03-ны дотор оффшор бүсээс хөрөнгөө татаж
эцсийн байдлаар мэдээллээ ирүүлэх ёстой.Гэхдээ офшор бүсээс хөрөнгө татах хугацааг Засгийн газраас
өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байгаа.Ерөнхийлөгч оффшороос хөрөнгө татах 49 хоногийн хугацаа
өгсөн. Үүний дагуу мөнгөө оруулж ирсэн хүн байхгүй. Мөрдөн байцаах хэрэг
157-оор өсөж 387 болсон. Арванхоёрдугаар сарын 08-нд олон нийтийн дэд төвийг
нээнэ.
Оффшорын тодорхой бүсүүдийг зарлачихсан.
С.Баярцогттой холбоотой асуудлууд гүнзгийрч байгаа. УИХ-ын гишүүдээс эхлээд
Ц.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа.Оффшорт байгаа хөрөнгөөтатвараас нуусан уу
гэдгийг тогтоох хэрэгтэй.Тухайншалгуулж байгаа хүн өөрөө эхлээд офшорт байгаа
хөрөнгийнхөө талаар мэдээлэх боломжтой. Хэрвээ өөрөө мэдээлэл өгөхгүй бол бид
шалгалт явуулна\” гэв.