2017-2018 оны хичээлийн
жилд улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянга гаруй хүүхэд амьдардаггэсэн
тоон судалгаа байдаг.
БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн
байгууллага хамтран анх удаа \”Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний
зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Үндэсний зөвлөгөөн энэ
сарын 4-5-ны өдрүүдэд үргэлжлэх ба ЕБС-ийн дотуур байрныбагш, нийгмийн
ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцож
байгаа гэнэ.
ЕБС-ийн
дотуур байранд 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоног буюу есөн сар эцэг эх,
гэр бүлээсээ хол амьдардаг.Тиймээс
хоёр дахь гэр буюу хүүхдийн хөгжлийн төв болгох зорилтын хүрээнд салбарын яам
шинэ төлөвлөлт, стандарт мөрдөхөөр ийнхүү ажиллаж байна. Үндэсний зөвлөгөөнөөр
\”Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого”, \”ЕБС-ийн дотуур байрны
орчны стандартын төсөл”-ийн саналыг тус тус хэлэлцүүлж, оролцогчдын
санал, зөвлөмжийг баримт бичгүүдэд тусгах юм байна.
2017 онд улсын төсвийн
хөрөнгөөр800 ор бүхий 7 дотуур байр
шинээр ашиглалтад оруулжээ.Харин 2018-2019 онд 2,090 ортой, 19
дотуур байрны барилга шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм
байна.