Олон нийтийн хэвлэл,
мэдээллийн хэрэгслээр Япон Улсад монгол иргэд хоорондоо зодолдсон хэрэг гарсан
гэх мэдээллийг ГХЯ-ны Консулын газар Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-аар
дамжуулан албан ёсоор тодруулжээ.
Өнгөрөгч Бямба гараг буюу 12 дугаар сарын 2-ны өдрийн 19:20 цагийн үед Токио
хотын Акабанэ галт тэрэгний буудалд монгол иргэд танхайрч, хоорондоо зодолдсон
хэрэг гарсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан хүний биед санаатайгаар гэмтэл
учруулсан үндэслэлээр Монгол Улсын 2 иргэнийг саатуулаад байгааг Токио хотын
Кита дүүргийн Акабанэгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн.Хувь хүний нууцыг хамгаалах үүднээс саатуулагдсан иргэдийн
талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг
мэдэгдсэн юм.