Монголбанк энэ оны 11-р сарын
эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авлаа.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үзүүлэлттэй
байна. Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор \”Монгол Алт” аяныг хоёр
сарын хугацаанд хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн оны 12-р сараас эхлэн алтыг дэлхийн
зах зээлийн үнээр худалдан авах болсон зэрэг нь алт тушаалтыг нэмэгдүүлэхэд үр
дүнгээ өгсөн байна.