Хятадын нисэх онгоцны буудал дээр
гаалийн ажилтнууд нэгэн хосын тээшийг шалгахад олон тооны амьд жоомнууд байжээ.
\”Beijing Youth Daily” сонины мэдээлснээр өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдөр Гуандоны
Байюун олон улсын нисэх буудалд аюулгүйн ажилтнууд автомат шалгагчаар ахимаг
насны нэгэн хосын тээшнээс хөдөлгөөн илрүүлсэн байна.
\”Цагаан хуванцар цүнхэнд маш олон
хар зүйлс хөдөлж байсан. Манай ажилтнуудын нэг нь цүнхийг онгойлгоход тэдгээр
жоомнууд гарч ирсэн” хэмээн хамгаалалтын ажилтан Су Юуюу ярьжээ.Тэднээс ямар шалтгаанаар ийнхүү зөөвөрлөж
байгааг нь асуухад, нөхөр нь тэдгээр жооомоор эхнэрийнхээ арьсыг тосолдог
хэмээн мэдэгдсэн байна. Харин Су Юуюу \”Тэд жоомоор уламжлалт эмчилгээгээ хийдэг
юм билээ. Жоомнуудаа эмийн найрлагатай тосонд хийж, улмаар арьсан дээгүүр гүйлгэдэг”
гэсэн юм.Гэвч агаарын тээврээр ийнхүү амьд
микро биетүүдийг гар тээшинд авч явахыг хориглодог учраас \”хэргийн эзэн” хосыг
хамгаалалтын ажилтнуудад үлдээхэд хүрчээ. Харин жоомнуудын гарал үүслийг мэдэж
чадаагүй аж.
Орчуулсан Б.Болормаа