Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг энэ сарын 9-нд тэмдэглэнэ.
Энэ өдөр Ардчиллын төлөө намуудын нэгдсэн өдөр, Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсан өдөр зэрэг түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа юм. Ойн ёслол хүндэтгэлийн ажиллагаа Соёлын төв өргөөнд 11 цагаас эхлэх бөгөөд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нээлтийн үг хэлэх юм байна.
Мөн ойн үеэр хүндэтгэлийн тоглолт болохын зэрэгцээ Монгол Бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болно.
Ж.Бат