Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-ын
Чебоксар хотноо 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болсон. Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг оролцсон. Дэлхийн
хошой аварга С.Батцэцэгийн хийсэн мэх хамгийн шилдгээр мэхээр
тодорчээ. Тэрбээр энэ мэхээрээ өрсөлдөгчөөсөө дөрвөн
оноо авчээ.
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ
Э.Сумъяа, А.Батцэцэг, Г.Отгонжаргал нар ялалт байгуулснаар Монголын эмэгтэй
бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнээс 2015 онд үзүүлж байсан амжилтаа давтаж, хүрэл
медалийн тавцанд зогссон юм.