Энэ сарын 4-нд Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс эртний хүний олдвор \”Муми\” олджээ. Тодруулбал, тус аймгийн нутгийн иргэд Давст уулнаас олборлолт хийх явцад найман метрийн гүнээс тус эртний олдворыг ухаж гаргасан байна. Ийнхүү иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж, хойшлуулшгүй ажиллагаа хийж, тус газрыг хамгаалалтанд авчээ. Одоогоор цагдаагийн алба хаагчид энэ талаар холбогдох газар нь мэдэгдээд байгаа бөгөөд эртний олдвор олдсон тухайн газрыг хамгаалалтад авч, мэргэжлийн байгууллага томилогдон ажиллаж эхэлсэн байна
Ж.Бат