ХОНЬ (3/21-4/19)
Хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлэх өдөр. Түншлэл идэвхжинэ. Санхүү, үйлдвэрлэлийн салбарт амжилт олно. Чөлөөт цагаа уран бүтээлд зориул. Манлайлалд нөлөө үзүүлэх хүний үгийг сайтар ухаж ойлго. Сэтгэл санаа тайван байхад гэр бүлийн уур амьсгал ихээхэн нөлөөлнө.
ҮХЭР (4/20-5/20)
Таны санаа бодол хэвийн байна. Таны хамт ажиллагсдын эргэн тойронд цуурхал тарна. Та эрч хүчээ хадгалах хэрэгтэй, ажил дээр үйлдлийг зохицуулах гэх нь аз туршсан үйл ажиллагаа болно. Улс төр, эрх мэдлийн сэдвээр хэлэлцүүлэгт оролцоно. Төслийн талаар шинэ мэдээлэл авах бөгөөд албан тушаалын онцгой эрх авна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнгөрсөн харилцаанаас авсан сэтгэлийн шарх одоо анагаагдах сайхан боломжтой байна. Хуучин амраг юм уу хуучин хамтрагчаас үлдсэн гомдлоо мартаж урагш явах хэрэгтэй дохиог од эрхэс өгнө. Энэ үед явуулах нүднээс далд үйл ажиллагаа эсвэл итгэмжлэгдсэн наймаа хэлэлцээр ашигтай байх болно. Бусдыг хуурч байгаа бол таны үйлдэл илчлэгдэх бололтой.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Баярт мэндчилгээ болон харилцаа холбоо нь сэтгэлийн хөөрлийг төрүүлэх ба ихэнхи нь аз жаргалтай мэдээнүүд байна. Өдөр тутмын ядаргаатай үйл ажиллагаа нь төвөггүйгээр үргэлжлэх ба урт хугацааны жаргалтай чиг хандлага давамгайлж байна. Гариг эрхэсийн нөлөөгөөр сурах хүсэл эрмэлзэл ихсэх болно. Зарим мэлхийн ордны эмэгтэйчүүдийг бүтэлгүй хайр хүлээж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Жилийн турш та сонголт хийж, хэмжиж бодсон боловч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Гэхдээ гэрлэлтээ батлуулахад тохиромжтой өдөр. Хайртай хүндээ хамгийн чухал үгээ хэл. Зовж байж байгуулсан ялалт бүртээ баярлаж бай.
ОХИН (8/23-9/22)
Хуурмаг чиг хандлагууд таныг зовоож эхэлнэ. Гэрээ хэлэлцээр болон худалдах, худалдан авалтандаа хяналт тавь. Гэрээ хэлэлцээр хийх гэж буй бол эдгээр нь танаас маш олон анхаарлыг шаардах болно. Ямар ч хөрөнгө оруулалтын санаа хатуу санагдах ба шийдвэрээ гаргахаасаа өмнө дахин бодож үзээрэй. Таны замд чухал ажлыг саатуулах хүч хөндөлсөнө.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр өөрийн гэр, ажлын өрөөг цэвэрлэн цэгцлэхэд таатай өдөр. Ингэснээр нэгэн цагт танд үнэ цэнэтэй байсан мартагдсан зүйлүүд буцаад үнэтэй зүйл болж хувирах болно. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалаа олох магадлал өндөр байна. Харин аль хэдийн хайр дурлалаа олсон нь сүй тавих эсвэл гэрлэх санал хүлээн авч магадгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Үл хөдлөх хөрөнгө худалдаа наймаа хийхэд мөнгө өсөх тохиромжтой сайн өдөр. Бие организмаа бэхжүүлэх зорилгоор ургамлын амин дэмт ханд хэрэглэвэл тустай. Хайр сэтгэл таны хувьд эн тэргүүний зүйл биш. Та олон төрлийн хүмүүстэй танилцана. Даргатайгаа таагүй байдал үүсэхээс сэргийл.
НУМ (11/22-12/21)
Та дасгал фитнессээр хичээллэвэл цусны эргэлтээ сайжруулж өдөр бүрийг эрч хүчтэй эхлэх болно. Хоолны дэглэм барих нь тустай. Таны дотор эрхтэн эрүүл байвал та гадаад үзэмжээрээ ч эрүүл байна. Хайр дурлалаа чин сэтгэлээсээ хайна. Дур сонирхол өндөр байх ч одоогийн үүсэх харилцаанд сэтгэлзүйн төвөгтэй байдлууд илэрхий харагдана.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр таныг сэтгэл догдлуулсан романтик үйл явдал хүлээж байна. Хайр таны эргэн тойронд байгаа учраас гэнэтийн урилга таатай уулзалтын саналыг хүлээн авах нь таны нүүрэнд инээмсэглэлийг бэлэглэх болно. Бизнес болон хувийн хамтрагчтайгаа холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлаа амжилттай зохицуулах болно.
ХУМХ (1/20-2/18)
Ажил хэрэг тийм ч таатай бус боловч санхүүгийн хувьд амжилттай цаг үе. Нэлээн их мөнгө хэмнэж чадна. Эсвэл валютын ханшийн зөрөөнөөс ашиг олно. Ухаалаг худалдан авалт хийнэ. Та илүү тэвчээртэй бай, энэ нь хайрын харьцаанаас жаргах сайхан боломжийг өгнө. Та ямар ч үнээр хамаагүй маргаан ба хэрүүлээс зугтах ёстой.
ЗАГАС (2/19-3/20)
Тааламжгүй өдөр. Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах , бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харилцах наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл.