Өмнөд
Калифорнид их хэмжээний газрыг хамарсан гал түймэр гарсны улмаас 27 мянган
оршин суугчийг шөнө дунд гэрээс нь нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Лос-Анжелесаас
хоййд зүгт 115 км-ийн зайд Вентура болоэ Санта Паула хотуудад гарсан гал
түймрээс болж олон мянган айл өрхийг ийнхүү хүчээр нүүлгэх шаардлага гарсан
байна.Гал
түймэр маш хурдацтайгаар тархаж, хурдан унтрааж хяналтандаа авах боломжгүй байгааг
гал сөнөөгчид мэдэгджээ. Хүчтэй салхины улмаас түймэр улам газар авч хэдхэн
цагийн дотор 31 мянган акр газрыг эзэлсэн байна.
Түймрээс
дайжсан нэг иргэн автын осолд орж нас барсан бөгөөд нэг гал сөнөөгч бэртжээ. Түүнчлэн
150 гаруй барилга байгууламж сүйдэж, 260 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон
аж. Галыг унтраахаар шөнийн турш 500 гал сөнөөгч нэгэн зэрэг ажилласан ч унтрааж
чадаагүй байна.
Сүүлийн
саруудад Калифорни мужид хэд хэдэн удаа гал гарсан бөгөөд аравдугаар сард
дарсны дүүрэгт гарсан түймрээс болж 40 хүн нас барж, 10 мянган барилга байшин
сүйдэж байсан юм.
Б.Болормаа