Жил
бүрийн эцсээр Монгол Улс малаа тоолдог. Энэ жилийн мал тооллого маргааш
буюу энэ сарын 7-нд эхэлнэ.Мал аж ахуй нь манай улсын эдийн засгийн чухал салбарын
нэг бөгөөд монголчуудын амьдралын гол эх үүсвэр болсон хэвээр байна. Тиймээс энэ салбарын талаархи бодит мэдээлэл нь макро эдийн засгийн дүр
зургийг тодруулж гаргахад чухал эх сурвалж болдог. Өнгөрсөн жилийн
байдлаар Монгол Улсын нийт мал сүргийн тоо толгой 60 саяд хүрээд байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 314 дүгээр тогтоолын
хоёрдугаар заалтын дагуу аймаг, сум, багуудад мал тооллогын комиссыг тухайн
шатны Засаг даргаар ахлуулан байгуулж, тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг
ханган ажилладаг журамтай.
Зөрчлийн хуулиар малаа тоолуулахаас зайлсхийсэн иргэдийг торгох заалт бүхий хуулийн зохицуулалттай юм.
Ж.Бат