Хувь хүний орлогын албан татварыг 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс 10-25 хувиар нэмнэ
Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл таны цалингийн хэмжээ хэдэн төгрөгөөс хамаарч татварын хувь хэмжээ өөр өөр байх юм.
Таны сарын цалин:
1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%
1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%
2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%
3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмнэ
ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 7 болон 10-р сард Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэх байсан. Харин Засгийн газраас дээрх татварыг нэмэх хугацааг хойшлуулж 2018 оны 01-р сарын 01 өдрөөс хэрэгжүүлэхээр болсон билээ.
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмнэ
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас тус бүр 7 хувиар тооцож суутгал хийдэг. Харин 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс уг шимтгэл 1 хувиар нэмэгдэж 8 хувь болох юм.
Архи, тамхины онцгой албан татварыг нэмнэ
2018 онд 10 хувиар
2019 онд 5 хувиар
2020 онд 5 хувиар тус тус нэмэх юм.