ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулсан \”Монгол хувцас\”-ны наадам 12 дугаар сарын 1, 2-ны өдөр Хөх хотноо болж өнгөрлөө. Уг наадамд ӨМӨЗО-ны нийт 142 компани, группийн 1300 гаруй урчууд оролцсон байна. Мөн Монгол, ОХУ -ын Буриад, Тува, Халимаг, Якутаас 60 гаруй уран бүтээлчдийг уригдан оржээ. Монголоос Монгол улсын гавьяат дуучин Б.Сарантуяа, Монгол костюмсын загварын тоглолт урилгаар оролцов. Энэ наадамд Хятадын Засгийн газар 6 сая юан буюу ойролцоогоор 2,2 тэрбум төгрөгийг монгол хувцсыг хөгжүүлэхэд зарцуулжээ.